OI SYNERGY 2021

Ой Партнерс ХХК -аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг #OI_SYNERGY_2021" гутлын загварын шоу, хүндэтгэлийн хүлээн авалт арга хэмжээ нүд хужирлам сайхан болж өндөрлөлөө.  
#OI_SYNERGY_2021"  арга хэмжээний онцлог нь 2022 оны дэлхийн болон Монголын гутлын загварын чиг хандлагыг танилцуулж, гутлын бизнес эрхлэгчдийн санхүүгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх болон гутлын худалдаа, үйлдвэрлэлийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар илтгэл хэлэлцүүлж, харилцагчидаа дэмжсэн, асуудлыг шийдсэн, хүндэтгэл үзүүлэх  хүндэтгэлийн нэгэн сайхан үдэш байлаа. 
Арга хэмжээнд 200 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тухайлбал Монгол гутлын бизнес эрхлэгчид, Худалдаа хөгжлийн банк, MCS групп, Хасу мегаватт ХХК, Таван богд групп, Тэсо корпораци, Моннис групп, Бласт ХХК, Эрдэнэс силвэр ресурс, МРТ групп гэх мэт томоохон компаниудын төлөөлөл оролцож нэгэн үдшийг жаргаж өнгөрүүллээ.
Харилцагч та бүхэндээ баярлалаа.

БуцахАрга хэмжээ ба мэдээлэл